Архив

Сурталчилгаа

Fm сонсох

Хайх

Цаг

Санал асуулга

Rate my site


Бяцхан Чат

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэлүүд

2010-01-24
Бичсэн: ineemtgii_hvn
Сэтгэгдэл: [color=red][b] thhhhhh bayarlalaaa er goy veenaaa oshoo goy goy ym zondoog taviarai
2010-01-24
Бичсэн: HAKUSH
Сэтгэгдэл: Vanquish.n hakuna matata.n ugiig bicheed uguuch biggrin
Хайсан Бүхнээ Эндээс ........ -
Main » 2010 » January » 25 » NexT-ийн 2 дуу үг
9:56 AM
NexT-ийн 2 дуу үг


Next-уучлаагүй
Дх:Уучлаагүй чи минь намайг хайрт минь
Ухаарсангүй би чинь одоо яанам бэ
Уулзъя гэсэн ч чи минь зөвшөөрсөнгүй
Гунигт хорвоо ийм л байж дээ
Гуниж гацсан үгэнд минь гашуун нулимс урсана
Гутарч гүйцсэн сэтгэлд минь ганцхан чи тодорно
Анх удаа дурлахдаа үнэхээр сайхан байсангүй
Ахин дахин дурлаж үзлээ анхных шигээ байсангүй
Хайр гэдгийг мэдэрч байж хагацал гэдгийг мэдэрдэг
Хагацал гэдгийг мэдэрч байж сэтгэл минь сэдэрдэг
Энэ миний найз жаргал зовлон хайраар дурласан
Охин минь эргэх хорвоогийн жамаар чи бид хоёр учирсан
Ингээд чамд дурласан
Ингээд бас хайсан
Хайрлаж дурлаж харамласаар хагацаж салахыг мэдэхгүй
Миний охин чинийх гээд дур булаам сайхан дүрийг бардам асууж
Оргиж доргиж хөвсөндөө
Хэзээ ч түүнээс салахгүй
Хэнд ч алдахгүй гэж бодсон
Дх:Уучлаагүй чи минь намайг хайрт минь
Ухаарсангүй би чинь одоо яанам бэ
Уулзъя гэсэн ч чи минь зөвшөөрсөнгүй
Гунигт хорвоо ийм л байж дээ
Шүүдэр дуссан навчистай шивнэн шивнэн ярихсан
Холдон одсон чамайг би чинь зүүдэн дундаа хүсэх юм
Энгүй сайхан зангаараа чи минь намайг хүсээрэй
Гэнэн боловч болохгүй гэсэн алдааг минь хонгор чи минь уучлаачээ
Нулимс дуслаад байх юм
Чамайгаа би чинь дурсах юм
Цаг тутам санах юм
Даанч чи холоос хол голд нь ортол хол очжээ
Алдаж онож хэлсэн байвч
Амьдралд би чинь цөхрөхгүй
Угаас хайртай гэдгийг чи минь санаарай
Мөнхийн гэгээн хайраа хэзээ ч битгий унтраагаач
Чиний сэтгэл хөрсөн байж миний сэтгэл мөнхийн байна
Бидэн хоёрын заяа төөрөг ийм л хатуу байж хонгор охин минь /хайртай шүү /
Дх:Уучлаагүй чи минь намайг хайрт минь
Ухаарсангүй би чинь одоо яанам бэ
Уулзъя гэсэн ч чи минь зөвшөөрсөнгүй
Гунигт хорвоо ийм л байж дээ
Чамайг бодон зүүдлэн хоносоор өдөр болгон санаснаар
Нартай сартай өдөр болгон сайхан чамайг бодсоор
Наддаа ирээч дээ чухам үнэнийг хэлээч дээ
Юунаас болж ингэтлээ уурласанаа надад хэлээч дээ
Хүсэл бүхнийг чинь үг дуугүй сонсоё
Хэзээ хаа ч чамтайгаа үргэлж цуг байя би
Хамтдаа хоёулаа жаргая
Ханилан цугтаа сууя
Хорвоогийн жамыг туулъя
Алаг нүдтэй охин чамайг анх хараад дурласан
Хөөрхөн охин чамайг хараад харсан өдрөө дурласан
Амраг чамтайгаа дураараа жаргах жаргалын дунд хамтдаа байхсан
Даанч миний хүсэл бодол дандаа биелээд байхгүй юм
Даруу охин чиний дүр дотно надад санагдана
Гэхдээ миний хайртай охин чи минь болохоор
Би чинь чамайгаа бодсоор л байх юм
Хөөрхөн чи минь миний шүтэн мөнхийн шүтээн
Дх:Уучлаагүй чи минь намайг хайрт минь
Ухаарсангүй би чинь одоо яанам бэ
Уулзъя гэсэн ч чи минь зөвшөөрсөнгүй
Гунигт хорвоо ийм л байж дээ



Хайртдаа


Дх:Хайрлая гэж гуйхад яагаад чи зөвшөөрсөн юм 
Хагацахыг мэдсэн юм бол хайрлая гэж яах гэж хэлсэн юм бэ
Эргэж ирэхгүй байж хүлээгээрэй гэж яах гэж шивнэсэн юм бэ
Эр хүний нүднээс гарсан нулимс яагаад тогтдоггүй юм бэ.
Энэ л бие минь эхээс төрөөд өөрөө хайрласан нэр минь …..
Хором бүх зүйлийг мэдрэх гэж зах зухаас нь  үзжил явна
Өөрийн захисан хэдэн үгийг толгойдоо байнга бодож л явна
Ингэж явсаар 20 хүрлээ хайр гээчийг бас үзлээ
Арван хэдхэн настай  чи минь анх надтай танилцаж билээ
Гэвч ажилтай гэж гэрээсээ гарна
Хийж бүтээсэн зүйл гэж байхгүй
Өнгөрснийг дараад харж байгаа юм шиг
Аав ээжээсээ огтхон ч айхгүй
Гадуур баахан дэмий тэнэнэ
Тэрийг бодохоор дэндүү гэнэн
Би чамд хайртай гэж хэлчихээд ичээд орцруугаа орсныг чинь би
Одоо хүртэл зүрхэндээ тээн таван жилийг чамтай өнгөрүүлж
Аль сайхан бүхнийг дурсамжиндаа үлдээнэ яадаг юм
Би чамд хайртай л юм чинь хэлэх гэснээ нуухгүй хэлсэн
Гэхдээ тэр бүхэн мартагдаж дээ
Амьдралын сайн сайхныг чамдаа хүсээд
Чи миний дэргэд байхгүй ч гэсэн хайртайгаа би дуугаараа хэлье
Хайрлан дуулах энэхүү дуу минь уучлалт хайрыг минь түгээх биз ээ
Хайрт чамд зориулсан билээ
Дх:Хайрлая гэж гуйхад яагаад чи  зөвшөөрсөн юм 
Хагацахыг мэдсэн юм бол хайрлая гэж яах гэж хэлсэн юм бэ
Эргэж ирэхгүй байж хүлээгээрэй гэж яах гэж шивнэсэн юм бэ
Эр хүний нүднээс гарсан нулимс яагаад тогтдоггүй юм бэ.
Гэрэлтэй гэгээтэй энэ л насандаа бид бүгдийг туулж л явна даа
Хаана байгаа гэж бодоогүй юм
Хаашаа ч хараагүй одоогүй юм
Бодоогүй одоогүй бороогүй шороогүй хүсэл бүхэн би түүнтэй
Лав л би хайртайгаа учирлаа бачуурлаа хайр дурлал
Яагаад би чамаас гуйхад чи зөвшөөрсөн юм
Би чамд дурласандаа сэтгэл хангалуун байдаг
Гагцхүү ганцхан зүйлээс туйлын их би айдаг
Алдуурсан хайрыг одоо яахыг учраа олохгүй байхад замаа би яаж заахын
Бүсгүй минь сэтгэл байхад итгэл чамд аяандаа ирдэг гэхдээ
Тэр зүйлийг зүрхэндээ мэдэрдэг тэвчээртэй
Бусдын сайхныг харж амьдраарай
Хайрт минь өөрийн бодол өөртөө зөв
Чиний зөв дөө
Итгэл байхгүй сэтгэл минь унтарч хайр дурлалын далайд хөвдөө
Гуйсан болгонд хайр мэдрэгддэг итгэл сэдэрдэг тиймээс
Чи өөрөө хайрлаад ирэхээр аяандаа мэдэрдэг
Эр хүний зүрхнээс гарсан нулимс яагаад…
 Дх:Хайрлая гэж гуйхад яагаад чи зөвшөөрсөн юм 
Хагацахыг мэдсэн юм бол хайрлая гэж яах гэж хэлсэн юм бэ
Эргэж ирэхгүй байж хүлээгээрэй гэж яах гэж шивнэсэн юм бэ
Эр хүний нүднээс гарсан нулимс яагаад тогтдоггүй юм бэ.
Аз жаргалын шувуухай минь ариун хайрын амтыг амтлаад
Хоосон зүрхээ хайраар дүүргээд
Тэнгэрт гялалзах оддыг шүүгээд
Алган навчсыг хорвоод хийсгээд
Орчлон дэлхийд дураараа нислээ
Жаргалын зам чинь гэрэлтэж байна
Хайрын бурхан чамайг харж байна
Надад санаа зовж явсаны хэрэггүй ээ
Чамд хайрлуулах би эрхгүй ээ
Бүх зүйлийг дураараа хий
Заяаны хань чинь зам дээр чинь бий
Санаснаар шийдэж хайрыг олохгүй ээ
Заавал дурлалд яарч болохгүй ээ
Хайр дурлал чамайг хэзээ ч голохгүй ээ
Дурлалд нас тоолохгүй ээ
Дх:Хайрлая гэж гуйхад яагаад чи зөвшөөрсөн юм 
Хагацахыг мэдсэн юм бол хайрлая гэж яах гэж хэлсэн юм бэ
Эргэж ирэхгүй байж хүлээгээрэй гэж яах гэж шивнэсэн юм бэ
Эр хүний нүднээс гарсан нулимс яагаад тогтдоггүй юм бэ.


 



Category: Шүлэг дууны үг | Views: 794 | Added by: Eytaa | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Та бүртгүүлж байж сэтгэгдэл бичих эрхтэй болно
Баталгаажуулах код *:
EyTaA.TeAm!!Free website builderuCoz--> © 2009-2010 EYTAA.Team GooD LucK HavE FuN
Хэрэгцээт бүгдийг эндээс. EYTAA TeaM!!!