Архив

Сурталчилгаа

Fm сонсох

Хайх

Цаг

Санал асуулга

Rate my site


Бяцхан Чат

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэлүүд

2010-01-24
Бичсэн: ineemtgii_hvn
Сэтгэгдэл: [color=red][b] thhhhhh bayarlalaaa er goy veenaaa oshoo goy goy ym zondoog taviarai
2010-01-24
Бичсэн: HAKUSH
Сэтгэгдэл: Vanquish.n hakuna matata.n ugiig bicheed uguuch biggrin
Хайсан Бүхнээ Эндээс ........ -
Main » 2010 » January » 22 » Хэдэн дууны үг
11:16 AM
Хэдэн дууны үг
Хаянаа-сүүлчийн бүжиг

Амьдралын олон учрал дундаас
Бодлын олон харгуйн замаас
Сэтгэлийн олон баяр гунигийн дотроос
Зөрлөгийн олон зогсоол болгоноос
Хайж явсан энэ л хайр намайг
Хан хурмаст руу дүүлэх жигүүртэй болгосон
Эрж цөхөхөд энэ л хайр намайг
Эрх чөлөөтэй дурлахыг минь зөвшөөрсөн
Дх: Мананд төөрсөн гунигийг нарын гэрлээр тэврье
Мартахын аргагүй чамайг мөнхөд үнсье
Хүсээгүй шаналал бүхнийг өнгөрөөж аргадъя
Хүн хүнээ хайрлахын он жилүүдээс асуу
Хүслийн олон сайхан эхлэлээс
Хүлээхийн олон хяслан болгоноос
Улирлын олон цас бороон дундаас
Олны энэ олон учрал тавилангаас
Асууж сурсан энэ хайр намайг
Зөн совингоо дагах хүчтэй болгосон
Зорьж найдах энэ хайр л намайг
Олж таниагүй дурлалыг бэлэглэсэн
Дх: Мананд төөрсөн гунигийг нарын гэрлээр тэврье
Мартахын аргагүй чамайг мөнхөд үнсье
Хүсээгүй шаналал бүхнийг өнгөрөөж аргадъя
Хүн хүнээ хайрлахын он жилүүдээс асуу
Дурлуулах гэж чи гоо төрсөн болохоор
Дураараа чамруу тэмүүлнэ
Хайрлуулах гэж чи ялдам төрсөн болохоор
Хамгийн нандин хэвээр чинь хайрлахыг хүснэ
Дх: Мананд төөрсөн гунигийг нарын гэрлээр тэврье
Мартахын аргагүй чамайг мөнхөд үнсье
Хүсээгүй шаналал бүхнийг өнгөрөөж аргадъя
Хүн хүнээ хайрлахын он жилүүдээс асуу

Лхагваа-Хайрын тухай

Унтах нойр минь хулжих үүр шөнийн цагаар
Өөртэйгөө би хаяахан сэтгэл дотроо ярилцдаг
Дурлал гэж чухам юу вэ дуулах дуунаас олон сонссон ч
Өөрөө учирч догдлож үзсэн ч
Үнэндээ гүйцэд таньж чадаагүй
Дх: Хайр гэдэг биегүй хоосон атлаа
Хатаж буй цэцгийг ч дэлгэрүүлж
Хавар сэрж намар нойрсох орчлонд
Халуун дулаанаар ивээдэг юм болов уу
Бороо цастайд ганцаар
Бодол дотроо аялахдаа
Зүрхэндээ би хаяахан нэг л зүйлийг шивнэдэг
Хайр гэж чухам юу вэ
Хайрын үлгэр олон уншсан ч
Хаяж бас хаягдаж шаналаж үзсэн
Хайрыг гүйцэд таньж чадаагүй
Дх: Хайр гэдэг биегүй хоосон атлаа
Хатаж буй цэцгийг ч дэлгэрүүлж
Хавар сэрж намар нойрсох орчлонд
Халуун дулаанаар ивээдэг юм болов уу
/Хайр чи надад бүхнээ нээгээч
Хүч чадлыг мэдэрмээр байна
Би амсмаар байна

Одноо-Ариун надин

Дурлалын бороонд норон гүйсэн хүүхэд нас мнь
Давхраатай алаг нүдийг ширтэн зогслоо
Чимээгүйхэн алдарсан сэтгэлийг
Аялах дуу минь дурлал хайр гэв үү
Дх: Ийм л хайрыг хүлээсэн хүүхэд нас минь
Дадь жигүүр эцэж цуцалгүй аялах ертөнцийн гэрэл гэгээ
Зөвхөн чамдаа зүйрлэшгүй ариун нандин үгээ хэлье
Цэнхэр үүлсийн завсраар гийсэн наран билээ
Цээжний минь гүнд үгүйлэгдэх хүсэл билээ
Зүрхээ даран тэврэх анхны үнсэлт минь
Зүүднээс минь сэрээх үүрд мөнхийн үүрийн гэгээн туяа билээ
Дх: Ийм л хайрыг хүлээсэн хүүхэд нас минь
Дадь жигүүр эцэж цуцалгүй аялах ертөнцийн гэрэл гэгээ
Зөвхөн чамдаа зүйрлэшгүй ариун нандин үгээ хэлье
Аз жаргалын минь дуут шувуухайн хязгаарын алсад
Зуун жилээр чамтай минь хамт дуулан ниснэ
Өнгөрсөн бүхэн дурсагдан арчих нулимс билээ
Үнэнчээр хэлсэн хайрлан хайрлагдсан цаг хугацаа билээ
Дх: Ийм л хайрыг хүлээсэн хүүхэд нас минь
Дадь жигүүр эцэж цуцалгүй аялах ертөнцийн гэрэл гэгээ
Зөвхөн чамдаа зүйрлэшгүй ариун нандин үгээ хэлье

Агиймаа- Үлгэрийн хайр

Намайг чилээн ирсэн чиний харсан харц чинь
Наддаа сэтгэлээ өгсөн итгэлээ уудалж
Аниргүйн дунд чимээгүй ирсэн хайр
Аз жаргалын амьд сэрүүн зүүд минь
Дх: Хайж олсон хайрлаж дурласан
Хайрын тэр шувууд бүжгээр захиа бичсэн
Би чамаас бүхнийг нэхэхгүй
Бороон доор зогс гэж хүслээ тулгахгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор
Би чамаас бүхнийг нэхэхгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор дахин дуулъя /ахин дуулъя/
Газар унан будрах бороон дуслын ширхэгээр
Газар дусаж унахад навчиснаас зүүлттэй
Шилэн дээр тогтсон бидний амьсгалыг
Саран дээр шивнэн хэлсэн үгээ бичсэн
Дх: : Хайж олсон хайрлаж дурласан
Хайрын тэр шувууд бүжгээр захиа бичсэн
Би чамаас бүхнийг нэхэхгүй
Бороон доор зогс гэж хүслээ тулгахгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор
Би чамаас бүхнийг нэхэхгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор дахин дуулъя /ахин дуулъя/
Хайртай гэдэг тэр л үгийг чамаасаа харамлахгүй
Харин чи наддаа дурласанаа шивнээч

Mc collection-Хүлээлт

Сэм зүүдэлж би сэрлээ хар дарсандаа
Нэг л хачин чи эндээс явлаа гэж
Хамт байна гэсэн чи минь алга энд
Хөнжил сийгэж ганцаар байсан чи минь гуниглана
Ширээн дээрээс бяцхан зурвас хийсэн унаж
Унштал би эндээс явлаа гэсэн байлаа
Дх: Эргээд чи хайранд хөөрөөд дүүлээд ирээчээ
Ирээд чи намайг үнсээд чангаар тэврээчээ
Ирнээ гэсэн хайрын үгийг чи минь хэлээд үнс
Би чамайг ирвэл зүүднээс сэрнэ
Нэг өглөө би сэрлээ ганцаар үлдсэн байна
Нэг хачин хөнжил сийгээд чамайг үгүйлж байна
Чи минь одоо хаачваа бүр мөсөн явсан юмуу
Чиний сэтгэл чинь хөрөөд надаас үүрд салсан юмуу
Надад яагаад юу ч хэлэлгүй чи минь яваад өгсөн юм
Бидний сайхан хайр юунаас болж төгссөн юм
Найз нь юу ч ойлгосонгүй чи учрыг нь хэлээч
Надад бүхнийг ярьдаа чамайг хүлээнэ ирээч
Энэ миний эцсийн хайрын тухай өгүүллэг
Эрх саран гийгүүлэг эгшиг уянгын өгүүллэг
Хайрт чамдаа зориулан энэ бүхнийг бичсэн юм
Хагдарсан цэцгийг харан тэнэгхэн учраас сэдсэн юм
Чинийхээ зургийг харан гэртээ ганцаардсаар
Цаг хугацаа өнгөрөх тусам үнэхээр сураг тасарсаар
Чамтайгаа өнгөрүүлсэн дурсамжаа би санадаг
Чинийхээ үдшийн гүнд минь чинийхээ зүүдийг манадаг
Дх:
Дөрвөн улирлын цаана байсан ч би чамайг хүлээнэ
Цас бударч бороо орсон ч тэвчин зогсоно
Хайранд шарласан навчсыг салхи зөөлөн үлээнэ
Энэ зүрхний итгэлцэл чамд хайртай болсон сэтгэлтэй
Салхи зөөлөн сэвэлзэхэд модод шаагин уялан дуулах шиг
Сарны туяанд хосууд алхан биесээ тэврэх шиг
Саравчинд суугаад чамд зориулсан энэ миний дууны эгшиг
Харьсан хосыг нийлэх эгшиг
Чи минь одоо хаана би үнэхээр цөхөрч байна
Чамайг байхгүд ганцаардаж хайрын өмнө цөхөрч байна
Хамт байсан тэр шөнө сүүлийнх байсан уу хэлдээ
Хайр нь чамдаа хайртай гэж эргээд наддаа ирдээ
Би чинь чамдаа хайртай шүү одоог хүртэл хүлээж байна
Нэг л өдөр ирнээ гэж найз чамайг хүлээж байна
Сайхан байсан өдрүүдээ эргээд чи минь хараач
Хоёулаа үүрд хамт гэж амлаж байснаа санаач
Дх:
Чангаар чамайг би чинь тэвэрч үнсмээр байна би
Сэтгэл сэмэрч эмтэрч үхэхээс айна би
Ямар учраас яагаад чи минь яваад өгөв хэлээч
Гэлээч мөдхөн чи минь эргээд ирнээ тэглээч
Алаг нүдэндээ нулимс бөмбөрүүлэх тормолзонхон санасан гээд
Ахиад хэзээ ч холдохгүй үүрд чамтай байхсан гээд
Эргээд ирэхийг чинь тэсэн ядан би хүлээнэ салхи нь зөөлөн үлээнэ
Бид хоёрын нэрлэсэн хайрын цэцэрлэгт
Хоёул хамтдаа суудаг байсан тэгээд наддаа тунихад
Би чамайг гуйдаг байсан найз нь юуг ч мартаагүй
Аз жаргал дүүрэн байсан од харвахыг хамт харсан
Би одоо бүхнийг дурсана чамайг үнэхээр санадаг
Хайр нь зөндөө залгасан гэрлүү ярьдаг
Гэрийн чинь гадаа зогсож байна цонхоор доошоо хараач
Чи минь гэртээ байгаа шүү дээ ядаж утсаа аваач
Дх:

Агиймаа - Ирж байна уу чи минь?

Хаврын шувууд намрын шувуудаасаа илүү
Хайр энэрэл авчирч намайг уяраах юм
Хаврын цэцэгс намрын цэцгүүдээсээ илүү
Уулалт хүлээлт авчирч намайг сэргээх юм
Анхны бороо сүүлчийн борооноосоо илүү
Хүсэл мөрөөдөл авчирч намайг ариусгах юм
Анхны цас сүүлчийн цаснаасаа илүү
Итгэл хайр авчирч намайг дуулуулах юм
Дх: Ирж байгаа чиний захиаг уншсан юм шиг хүлээх минь жаргал
Ирж байгаа чиний зүгрүү горьдсон юм шиг зүүдлэх минь жаргал
Сарны туяа нартай өдрөөсөө илүү
Чамайг бодох үдшийг надад бэлэглэх юм
Оддын гэрэл шүүдрийн дуслаасаа илүү
Болзоо хайр зөгнөж сэтгэлд тодрох юм
Дх: Ирж байгаа чиний захиаг уншсан юм шиг хүлээх минь жаргал
Ирж байгаа чиний зүгрүү горьдсон юм шиг зүүдлэх минь жаргал


Outlaw-эгшиглэн

Баяртай ч гэлгүй намайг орхиод
Бодол сэтгэлдээ чамайг харнаа
Хэзээ ч ирэхгүйг чинь мэдсээр байж
Хүнийх болсон хойно чинь ойлгосон
Дх: догдлон байж үнссэн үнсэлтийг минь итгэхгүй байж
Дорой царайлж юунд гутарна вэ?
Бид биенээ хайрлаж болохгүй юм бол
Биднийг юунд учруулна вэ?
Энэ амьдралаас зөвхөн чамайг хүснээ
Анхны яргуй цасан доороос дэлбээгээ нээж байх цагаар
Анх л бид нэгнээ шохоорхон биедээ дасна бага багаар
Яргуй цэцэг шиг чи минь наддаа ирэхдээ зоригтой байсан
Яг л түүн шигээ хайр чинв богинохон настай байсан
Би чамайг буруутгахгүй бид угаасаа учрах ёсгүй
Би чамайг мартана удахгүй бид биенээ хүчлэх ёсгүй
Энэ хайр л мөнх насгүй өөр хайрыг бурхнаас гуй
Уучлаарай чи надтай биш аз жарогалтай амьдрах ёстой
Хайр гэдэг зүйлийг би мэднээ
Харин бүсгүйн сэтгэлийг бүү мэд ээ
Орхиод одсон чамайгаа би ирээч гэж дуулахгаагүйгээ
Орь ганцаар хоцорсондоо хэзээ ч харамсаж уйлахгаагүйг
Баяртай хайртай гээд үнсэж байсан нь сайхансан
Хамтдаа л хоёулаа тэр цэцэрлэгт ирээдүйгээ ярьдагсан
Бороонд норон болзож байсан болзоо бидний сүүлийнх байж
Солонго адил үзэсгэлэнтэй ч түүн шигээ хуурамч байж
Дх:
Хайрт минь хэлэх үгийг минь хамгийн сүүлчийн удаа сонс
Хайртай байсан сэтгэл чинь нялхсан чи минь тэвчээд сонс
Чихэнд чинь хоногшсон хоолойгоороо би дуулж байна
Чи би ч биш дуу минь тэр чигээрээ уйлж байна
Шаралсан навчнаар хөөцөлдөн гүйхээр сонсогддог тэр чимээ
Шаргал намрын өдрүүдээр дурсамжийг чинь хэн чимэв
Хайрт минь тэгэхэд хоёулаа гэнэн байж бас хүүхэд байж
Хамт байхдаа мэдрээгүй тэр бүхэн чинь жаргал байж
Цастай өвлийн тэр нэгэн шөнө танай гадаа чамайг хүлээнэ
Цасан шуурга жихүүн салхиар хөөрхий намайг үлээнэ
Тэгэхэд би даараагүй атлаа яг одоо даарч байна
Тэнэгхэн бас эмзэгхэн хүүхэд насруугаа яарч байна
Чи санаж байна уу цасан дээр хоёулаа баахан эрхлэж мөрөө гаргаа л
Өглөө нь босоод арилаагүй байсан мөрөө харахдаа чамайгаа санаа л
Хэтэрхий их хайрлаж бодох чамайг надаас явахгүйгээс айгаал
Хэзээ ч бүтэхгүй байсан амьдралаа бодохоос өөрийгөө хараагаал
Дх:
Чи минь итгэл сэтгэл зоосон
Чамд л гэнэ чамаас бусдыг би үл тоосон
Тэр өдрөөс л хойш сэтгэл эзгүйрээд бүр хов хоосон
Тэгээд л ганцаар өдөржин шөнөжин шаналах болсон
Өчигдөрөөр минь үнэлэж явсанд үнэндээ найз нь гомдож байна
Өөрийг чинь салахаар сэтгэл өвдөн дурсамжууд минь тодорч байна
Гараас чинь хөтлөөд тавимааргүй байна
Амьдралд чинь халдмааргүй байна
Гэхдээ л би чамайгаа алдмааргүй байна

Bx feat Эгшиглэн -Love song

Love song
Галзуурахнээ
Чамгүйгээр солиорохнээ
Аз жаргал чи байсныг
Анзаараагү л явж дээ oh baby
Олон хүмүүс бидний тухай юу ярих нь гол нь биш
Ганцхан чамайг хайрлахад тэр зүйл сонон биш
Аз жаргалын гэрч ахиад ирэхгүй ээ…
Дараа ирнэ гээд буцааж чадахгүй нь би
Өө яахуу…хонгор минь яахуу
Дахиад гуниглах уу
Аль эсвэл нууцыг дэлгэх үү
Явуулахгүй ээ би хайраа
Орхихгүй ээ би хайраа
Чадахгүй нь би чамайгаа
Буцаахгүй ээ би жаргалаа
Тэвчихгүй нь ээ би чадахгүй нь ээ би
Чамайг бусад хэн нэгэнд алдахыг зөвшөөрөхгүй
Ахиад гуниглахгүй ээ ахиад ганцаардахгүй ээ
Хүлээж байсан би энэ өдрийг my honey
Хайр дурлалын элч дахиад ирэхгүй ээ
Дараа ирнэ гэсэн ч хүлээж чадахгүй ээ
Яахуу хонгор минь яахуу
Бас дахиад гуниглаж би чадахгүй ээ
Санаа зовох хэрэггүй ээ
Хайрт минь
Шаналалаар дүүрэн зүрхтэй үлдэхийг хүсэхгүй нь би
Шатаж дуусахааргүй гал шиг шаналан үлдэхийг хүсэхгүй би
Дутуу амдрал дутуу жаргал дутуу бүхнийг тэвчихгүй
Хайрлуулж ирсэн энэ ариухан сэтгэлдээ хамтдаа

Энхдөл-Сүүлчийн захидал

Миний хайраа одоо битгий уйл
Тэнгэр дээрээс харахад надад хэцүү байна
Бурхан чи бид хоёрын салгасанаас биш
Чи минь ямар ч буруугүй
Маргааш өглөө би нэгэн навчис болооод
Чинийхээ хажуугаар хийсэн буугаад
Амьдралын тэр сайхан гэрэл гэгээг
Чамдаа би чинь шивнэе дээ
Диваажин гэж байдаг л юм байна
Дэргэдээс чинь харж байна
Цугтаа байж чадахгүйн
Чинийхээ залбирлаар дэндүү жаргалтай
Хайрт минь
Зүүд нойронд чинь нэгэн од гийгээд
Харвах тэр одыг намайгаа гэж бодоод
Хамтдаа байсан өдрүүдийнхээ дурсамжийг
Дахин нэг л санаарай
Нэгэн өглөө би цасан ширхэг болоод
Булбарай хацар дээр чинь хаялан буугаад
Ярьдаг байсан тэр ирээдүйгээ
Дахин нэгийг ярилцъя
Диваажин гэж байдаг л юм байна
Дэргэдээс чинь харж байна
Цугтаа байж чадахгүйн
Чинийхээ залбирлаар дэндүү жаргалтай
Хайрт минь
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа захидлаар илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдар
Сартай тэнгэрлүү харах болгондоо
Миний тухай сэмхэн бодоорой
Алсаас харан хайрлах ёстой л юм байлгүй
Амталж үзсэн хайр минь ганцхан чи л байсан
Түшиг болон чамдаа нууцхан туслаад
Эндээс би чинь харан сууна
Диваажин гэж байдаг л юм байна
Дэргэдээс чинь харж байна
Цугтаа байж чадахгүйн
Чинийхээ залбирлаар дэндүү жаргалтай
Хайрт минь

Санасан сэтгэл
Дх:Тэр шөнийн зүүдэндээ би чамайг зүүдэлж хоносон
Санасан сэтгэл ганцхан хайртай чинийх юм шүү
Би өөрийн биеэ хайрладаг шиг чамайг хайрандаа
Энэ хайрандаа хоёулаа жаргая
Тэр шөнийн зүүдэндээ би чамайг зүүдэлсэн
Миний ганцхан сэтгэл минь чамруу тэмүүлсэн
Энэ хорвоо бид хоёрыг учруулсан
Тиймээс энэ хайранда хоёр биенээ хайрлаж явъя даа
Хөөрхөн төрсөн чинийхээ зүсийг хараад ханахгүй
Харсаар байгаад өдөр болгон санадаг болсон шүү чамайг
Энхрий чи минь наддаа хүрээд ир
Халуун элгэндээ би чамайг тэврье
Дх:
Хүн гэдэг чинь хорвоод хослон амьдрах гэж ирсэн юм
Хүн байтугай хун шувуу хүртэл хослон амьдардаг
Хэрвээ ганц нисэж явбал ямар харагдаж байна
Нэг нэгнээ битгий хаяад харахгүй яв
Амьдралын дунд хүмүүст зөрчил үүсэхгүй явдал гэж алга
Тэгэхэд бид биенээ уучилж аятай явалцъя даа
Тэр надад хайр гэж зовлон юмаа гэж хэлсэн
Учир нь би хайртай болохоор зовох дуртай шүү гэсэн
Дх:
Хоёулаа гараа хөтөлж явъя
Хоёулаа нэг нэгнээ түшиж явъя даа

Болд-Яаж чи өөрчилвөө

Яаж чи өөрчилвөө
Зүгээр л байсан зүрх сэтгэлийг
Яаж чи ингэж догдлуулж чадваа
Танихгүй хэвээрээ үлдчихгүй
Намайг юунд дурлуулчихав даа
Байж л байсан жирийн өдрүүдийг
Яаж чи ингэж өөрчилж чадваа
Мэдэхгүй хэвээрээ зөрчихгүй
Чамайг би юунд харчихав даа
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэдгээ наддаа шивнээч
Урсан өнгөрөх хором бүхнийг
Ганцаараа би яаж туулаа вэ
Нуугаад явсан хайраа
Чамдаа өгөх л байж дээ
Харанхуйд нуугдах тэр гэрлийг
Хайраараа л би асаах байж дээ
Надаас өөр хэнээс ч авахгүй
Нандин бүхнийг чамд амлая
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэдгээ наддаа чи шивнээрэй

Би чинийх биш гэжүү……

Надаас асуугаач учир нь би хариулахад бэлэн байна
Дурласан зүрх хэрхэн догдолдогийг
Уулзахгүй удахаараа хэрхэн санадагийг
Надаас асуугаач өөрийнхөө тухай

Би чамд дурлаж болох уу?
Нүд минь ирэх зүгийг чинь ширтсээр суух юм
Хайрт минь гээд хайрт минь надад хэлээч
Уучлаарай гэхийг минь чи одооноос сонсооч

Би чинийх биш гэдгийг ойлгооч
Учирсан хайр чинь чамд зовлон болоод
Уучлаарай гэхийг минь сонсооч
Надад дурласан сэтгэлийг чинь надад өрөвдөх зүрх байвч
Надад хайрлах зориг дутлаа

Дх:Тэнгис шиг гүн хайр надад байна
Тэд хоёулахнаа л үлдэж болохгүй гэжүү?
Битгий миний тухай бодооч гээд надаас гуйх хэрэггүй ээ
Би зөвхөн чамайг л бодож байна

Баяртай гэхийг чинь сонсмооргүй л байна
Чи минийх биш гэдгийг ойлголоо
Учирсан хайр минь надад жаргал болоогүй ч
Уучлаарай гэсэнд чинь тайтгарлаа
Намайг мартаач дээ яг одооноос
Чи тэгж чадахыг би мэдэж байна
Сэтгэлд чинь дурсамж болон үлдье ээ

Би яг одоо юуны ч тухай бодмооргүй байна
Битгий надад дурлаач гэж гуймаар байна
Болохгүй учирлын араас нэгнээ зовоогоод яахав дээ

Яагаад хайрт минь яагаад
Ядаж ганцхан удааа үнсүүлээч
Тэвчих хүсэл минь алдарлаа
Тэврэх мөрөөдлийг минь өгөөч

Анар feat Төмөө-Чи миний амьдрал

Мартъя гэвч би чадахгүйн хайр чамайг үгүйлээд л байна
Хагацъя гэвч би чадахгүйн хайраа чамайг санаад байна
Хүсээд ч ирэхгүй хайрын нулимсыг хацартаа би урсган суухдаа
Хүйтэн сэтгэлд зүрх минь даараад хүлээлт болсон чамайг нэхээд байна
Хайраар чамайг дутаасан уучил хамт дандаа байгаагүйд уучил
Хайр гэдэг хатуу гэдгийг мэдсэнгүй хайрлана гэж хэлэхийг чинь
Хамт дандаа байх юм шиг санаж бодож явж
Хайртай гэж хэлэхэд чинь үүрд юм шиг итгэж хайрлаж явж
Харин тэр бүхэн үнэхээр худал байсан гэжүү
Хайр байвал хүссэн болгон тэр үг чинь хаачсан
Хамтдаа л байвал жаргалтай байдаг гэсэн одоо яасан
Өнгөтэй мөнгөтэй хэн нэгнийг дагаа юу даа чи минь
Өөрөөс минь илүү хэн нэгнийг хайрлаа юу даа тэр минь
Уг нь чамайг санаад бодоод урсаад хүлээгээд
Уулзаад гарыг чинь атгаад зөндөө удаан зогсмоор
Урьдын адил хайрлаад л хамтдаа байхыг хүсээд л
Хайрт минь би чиний төлөө хамаг бүхнээ зориулсан
Хүсээд ч ирэхгүй хайрын нулимсыг хацартаа би урсган суухдаа
Хүйтэн сэтгэлд зүрх минь даараад хүлээлт болсон чамайг нэхээд байна
Чи сонсдоо чамд хайртай нэгэн залуу энд уйлж байна
Чамайг хайрласандаа харамсаагүй ч тэр дуулж байна
Амьдралын минь утга учир болсон түүнийг хүлээж байна
Сэтгэлээ тэр бүхнийг чамд зориулж гуйж байна
Сэвтээж ариун хайрыг минь чи бүү гомдоол доо
Сэрээд харахад зүүднээс минь чи бүү холдолдоо
Хайртай гэж бага хэлдэг хамт байж чаддаггүй
Найзуудтайгаа байх дуртай наргиа цэнгээнд бас дуртай
Энэ бүхэн миний буруу бусдын адил хайрладаггүй бол намайг уучил
Бусдаас илүү жаргаадаггүй бол бас уучлаарай
Ганцхан минийх гэдэгт итгэдэг байсан
Ганцхан надад хайртай гэдгийг мэдэрдэг байсан
Ганцхан чамайг л би хайрлаж харамлаж хүлээсэн хайрт минь
Хүсээд ч ирэхгүй хайрын нулимсыг хацартаа би урсган суухдаа
Хүйтэн сэтгэлд зүрх минь даараад хүлээлт болсон чамайг нэхээд байна

Тиймээ би ядуу хүн тийм ч учраас чи намайг хаяад явсан
Надад одоо амьдрах итгэл тавьсан зорилго ч гэж алга
Хайраа чи намайг тэжээдэг байжээ
Чи миний сэтгэл зүрхийг амьдруулдаг байж
Харин би чамайг ойлгодоггүй байж намайгаа уучлаарай
Би чамд хайртай
Би чамайг хүлээнэ

[size=12]Outlaw-Нулимсандаа би хайртай

Дх:
Чамайг санахдаа би зүрхээ өвдтөл шаналаад
Ханаж цадахгүй зүрхээ хайрын балаар чинь ундаалж
Зүрхэн дэх энэ хайраа нулимсаар аргацааж
Ургасан болохоор нь тэр нулимсандаа би хайртай
Энхрий чи минь наддаа эргээд ирвэл хайрт минь
Энэхэн хорвоог уяртал хайрлаж чадна би
Эргэж харалгүй намайг орхин одвол
Энэхэн насаа дуустал хүлээж чадна би
Үзэсгэлэн чиний өмнө өвдөг сөгдөн гуйя
Чамаас бусдыг би хайрлаж чадахгүй
Шиврээ бороонд норон норон чамайг бодон ганцаар зогсоно
Чадалгүйдээ бэргүйдээ би чанга гэгч нь асуугаагүй
Чамгүйгээр амьдралыг туулж чадна гэдэг зориг төрөөгүй
Чамд хайртай сэтгэл минь одоо ч оргилсоор хөрөөгүй
Чамайг үгүйд шаналж чамайг үргэлж санаж
Гуниж ганц олдох амьдралд ганцхан хүнийг би хайрлаж
Гарцаагүй түүнийгээ хайж арчаагүй нулимс хатаж
Гарч ирсэн зовлон минь тоож гансарсан зүрх минь зовсонч
Ганцхан чиний төлөө дуслах нулимсандаа би хайртай
Дх:
Анх чамайг хараагүй бол хэрвээ бодоогүй бол
Бодох бодохдоо зүрх минь ингэж догдлоогүй бол
Догдолсон зүрх минь давраад чамайг санаагүй бол
Санасан хэрнээ шархалж бас шаналаагүй бол
Санасан зүрх минь нүднээс нулимс унагаагүй бол
Унагасан нулимс минь зүрхэнд хэрвээ ургаагүй бол
Ургасан хайр минь сэтгэл үүрээ засаагүй бол
Унагасан нулимсаа би хайрлах байсан гэжүү
Хайртай л гэж хэлсэн болохоор хайртай л гэж бодож дассан
Хайр гэдгийг зохиож чадсан ханатлаа биесээ жаргааж явсан
Чамаас би дурсамжтай чамаас би нулимстай хоцорсон
Хайрт минь буцаж ирэхийг хүсэж байвал
Хамт авахуулсан сүүлчийн зурган чи ч бас би ч нулимстай
Магалгүй би мартахгүй үл хуучрах дурсамжтай
Санаад байвал тайтгарч чадах чиний нэртэй аялах дуутай
Дуутай дурсамжтай нулимстай энэ хайрандаа хайртай /хайртай/
Дх:


Mc Collection-Эцсийн удаа

Дх: Энэ бүхэн ингээд дуусах юмуу
Эргээд ирэхгүй явсан юмуу
Эхнээс нь ахиад нэг эхэлмээр байна
Эцсийн удаа намайг уучлаач
Би чинь чамдаа хайртай хэрнээ бүхнийг ойлгуулж чадаагүй
Үргэлж би чинь чамайг боддог гэрт гадаагүй
Хонгор чинийхээ агуу хайрыг би чинь ердөө даасангүй
Хайрт минь одоо бүгдийг хэлье би нууж хаасангүй
Хүн болгон чамд хэлсэн миний тухай цуурсан
Энэ бүхэн бүгд үнэн би чамайг хуурсан
Найз нь одоо ойлгосон намайгаа чи минь уучилдаа
Би бүхнийг ухаарсан хайраа хажууд суучилдаа
Харанхуй шөнийн тэнгэр шиг яагаад заавал төгсгөх гэж
Хамт суугаад ярьж байсан хайраа юунд нь орхих гэж
Чи надад цөхөрсөн зүрхээ нээгээд харуулав
Чимээгүй шимширсэн гуниг чамайг сануулав
Надад үнэхээр хэцүү байна эрхэл байснаа санаж байна
Сүүлчийн удаа байя гэсэн энд намайг уучилж чадах уу
Эргээд нэг эцсийн удаа бүгдийг шинээр эхэлж болох уу
Дх:
Миний сэтгэлд чиний нулимс дуу болон эгшиглээд
Тэр үеийн жаргал шиг шөнө болгон чамайг хүсээд
Надад хэлдэг хайрын үгс чимх чимхээр холдоод
Чин зүрх чинь эмтэрч байна уу надад үнэхээр гомдоод
Энэ хорвоог найз нь үнэхээр ганцаар туулж чадахгүй нь ээ
Чанга хашгирч орилоод гүйх газар үнэхээр олдохгүй нь ээ
Энгэрт чинь эрхэлмээр байна даанч одоо болохгүй нь ээ
Эцсийн удаа уучлалт гуйлаа надад боломж олгохгүй нь ээ
Үүлэнд хөвсөн дурлал шиг би одоо бүхнийг эхэлмээр байна
Үлгэр жаргах цаг шиг үндсийг нь тасдмааргүй байна
Тэнгис далайн сувд шиг чи миний гүнж мөн
Тэнгэрт мандах алтан нар шиг ганц хайр минь чи минь юм
Тийм болохоор үнэндээ найз нь чамайг алдахаас айчихсан
Хайрт чинийхээ сэтгэлийг эргүүлэх аргаа хайчихсан
Чи минь эцсийн удаа уучилвал болчихсон
Дх:
Хайртай чинийхээ бүлээхэн зүрхийг шархлуулсан бол уучлаарай
Итгэл алдаж нялуурсан алдаа байсан уучлаарай
Чи надад зөндөө захисан намайг битгий хуураарай
Тиймээ би чамайг хуурсан чамд уурласан уураараа
Ариухан тэр сэтгэлийг чинь үнэхээр ихээр гомдоосон
Би чиний цамцны ханцуйг нортол уйлуулж зовоосон
Тийм болохоор уулзах гээд орцонд чинь хүлээж байна
Бүгдийг мэдсэн юм шиг зэвхий салхи үлээж байна
Миний сэтгэл хувираагүй хуурамч дурлал байгаагүй
Зүрх минь хүртэл урваагүй хайр минь хүртэл хөрөөгүй
Ийм л ихээр одоо ч хайртай тийм л болохоор байр суурьтай
Амьдрал ямар дандаа санаснаар байх биш дээ хайрт минь дээ
Алсын бодолтой ухаантай чи минь алдааг минь ойлгооч дээ
Анхных шигээ зүрхээ хөглөөд намайг үүрд хайрлаач дээ
Ариун хайрын дуугаа дуулаад хамтдаа хорвоог туулаач дээ
Дх:
[/size]

Outlaw-Зүрхгүй

Хэсэгхэн зуур түүний тухай бодон хэвтэж байна
Энэ үедээ жаахан ч гэсэн хамт байхсан ганцаар чинь хэврэгхэн
Муу байшинтай зүйрлэхүйц энэ зүрхийг минь хэнзхэн
Намрын салхи бараг л ганхуулна
Намуухан дөлгөөхөн үдэш хоёул эзгүйхэн
Навтгархан муу байшин далд орж гэрэлтүүлэхэд
Зүүдлээчгүй байсан учрал дэргэд ирэхэд би түүнгүй
Зөндөө удаан ганцаар явж дээ би чинь үнэндээ зүрхгүй

Хэдэн жилийн дараа магадгүй хайр байсныг чи ухаарна
Хэсэг хойно нь бүр сүүлд нь энэ хайрын сайхныг олж харна
Хэлж байсан хатуурхаж байсан үгэндээ харамсана
Энэгүйхэн өнгөрсөн цаг чи бид хоёрыг шоолж таарна
Одоо л уучлахгүй юм бол хайрт минь бүх зүйл дэндүү оройтно
Орь ганцаараа үлдэхийн цагт амьдралын чи жаахан ойлгоно
Тэр цагт харамсахаас чинь өмнө бүхнийг чамд ойлгуулах гээд
Тэнэг хүн шиг харагдана байж чамруу л ганцхан тэмүүлээд

Дх: Зүрхэндээ түүнийгээ би нандигнан хадгалаад
Зүгээргүй болсон хойноо чамайгаа үргэлж санахдаа
Энэ хайр байсныг чи мэдрээд
Ганцхан чамайгаа хайрлахыг хүсээд
Хамаг сүүлд нь би өөрөө хайр ч үгүй юу ч үгүй
Би зүрхгүй

Амьдрал бидэнд хайр заяахдаа чамайг л дандаа үнсэнэ
Асаж явсан хайр минь чиний хувьд шатаад дууссан үнс нь
Үнэ цэнэ гэж үгүй болсон энэ хайрын үндэс нь
Өнөөх л мөнгөтэй тэмцэж чи үүгээр чимсэн
Би чамд хайртай гэдэг үгийн үнэ цэнэ нь хаана байна
Бие биенээ хуурч мэхлэх хөнгөн үгсний цаана байна
Амьдралыг хайраар босгодог залуус минт цөөхөрч дээ
Аль залуугаараа охид хөвгүүдийн бодол өвгөрч дээ
Хайраар заяасан би гэнэн бас л андуурсан
Зөвхөн минийх гэсэн бодол та нар хадуурсан
Одоо үгүй хайр байдаг гэдэгт итгэхээ байлаа
Дэндүү сайхан чинийхээ үүрдийн сэтгэлд дэвтэхээ байлаа
Гэлээ гээд чамайг орхиод явахаа урьтал болгосонгүй
Хүлээ гээд чиний төлөө бүхнийг ямар хийлээ гээд
Ганц удаа нүдэнд чинь сэтгэлд чинь зүрхэнд чинь өртсөн биш
Би ямар ганцхан чиний төлөө амьдрах гээд үлдсэн биш

Дх: Зүрхэндээ түүнийгээ би нандигнан хадгалаад
Зүгээргүй болсон хойноо чамайгаа үргэлж санахдаа
Энэ хайр байсныг чи мэдрээд
Ганцхан чамайгаа хайрлахыг хүсээд
Хамаг сүүлд нь би өөрөө хайр ч үгүй юу ч үгүй
Би зүрхгүй

Би л байна харваад өнгөрсөн он жилүүдийн чинь азгүйхэн эзэн чи л байна
Энэ зүрхэнд дандаа ганцаараа үлдсэн
Магадгүй чи түүнтэйгээ байхдаа
Одоо ч гэсэн намайг нууцхан мөрөөддөг байх
Би ч гэсэн түүнтэйгээ байхдаа түүнийгээ ганцхан чамаар төсөөлдөг
Ингээд бодохоор би өөрийгөө зүрхгүй юм болуу гэхээр
Үгүй ээ байс зүрхтэй
Зүрх гэтэл ганцхан хүнийг үнэнчээр хайрлаж дурлах үүрэгтэй
Үүргээ гүйцэд биелүүлж чадаагүй зүрх тэгэхээр
Түүний минь өмнө хэрэгтэн
Хэрэгтэн ч гэж дээ
Хэрэг хүлээж чадахаар хэнд ч дийлдэшгүй бүрэн эрхтэн

Дх: Зүрхэндээ түүнийгээ би нандигнан хадгалаад
Зүгээргүй болсон хойноо чамайгаа үргэлж санахдаа
Энэ хайр байсныг чи мэдрээд
Ганцхан чамайгаа хайрлахыг хүсээд
Хамаг сүүлд нь би өөрөө хайр ч үгүй юу ч үгүй
Би зүрхгүй

Болд-Гэгээн домог

Энэхэн үгийг чамдаа хэлэх гэж яарсан гэвч
Эхлээд яагаад гэдгийг зүрхээрээ хэлье чамдаа би
Хамт хөтлөлцөөд явахад зүрх минь тогтохгүй
Хорвоо дээр хамгийн жаргалтай эр хүн би болж
Хөөрхөн хонхойдог хацар чинь үнсээч гээд
Уруулыг минь дуудаад байх шиг санагдах юм.
Дх:Тийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүй зөвхөн бие биенээ хайрлъя
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхөд гэгээн домог болсон
Үнсэхдээ би чинь нүдээ анихыг хүсдэггүй
Үнсүүлж байхдаа чи минь дэндүү хөөрхөн харагддаг шүү
Хайртай шүү гээд намайг аяархан шивнэх бүрт
Ичингүрэн намайг тэврээд би ч бас гэдэг
Чамаас өөр нэгнийг хайрлаж чадахгүй би
Энгийн хирнээ эрхэсмэг чи сахиусан тэнгэр
Дх:
Бидний хамт байхад өглөө өөр
Бидний хайрын түүхийг хүн бүхэн дурсана
Тийм агуу хайрыг үлгэр мэт зохиогоод
Эгэл биш орчлог дээр хайрандаа жаргая
Дх:

Болд feat Оюун-эрдэнэ -Анхны хайр

Ариун ариун гэхэд анхны хайр шиг
Ариухан нь хаана байна
Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг
Хагдардаг юм шүү
Дх:Ахиад хэзээ ч ирэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй
Анхны хайр минь ээ
Эмзэг эмзэг гэхэд анхны хайр шиг
Эмзэгхэн нь хаана байна
Энхрийлж энхрийлэх юм бол
Хайраа олооч хайрын цэцэг
Дэлбээлдэг юм шүү
Дх:
Үүрдийн үүрдийн гэхэд анхны хайр шиг
Үүрдийнх хаана байна
Нартад нандигнах юм бол
Насны энгэрт хайрын цэцэг
Мөнхөрдөг юм шүү
Дх:

Category: Шүлэг дууны үг | Views: 3270 | Added by: Eytaa | Rating: 0.0/0
Total comments: 1
0   Spam
1 HAKUSH   (2010-01-24 12:32 PM)
EYTAA. TeaM>Vanquish.n hakuna matata.n ugiig bicheed uguuch biggrin

Та бүртгүүлж байж сэтгэгдэл бичих эрхтэй болно
Баталгаажуулах код *:
EyTaA.TeAm!!Free website builderuCoz--> © 2009-2010 EYTAA.Team GooD LucK HavE FuN
Хэрэгцээт бүгдийг эндээс. EYTAA TeaM!!!